"Цемент шохой" ХХК
Бид Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь "Хөтөл-1", "Хөтөл-2" шохойн чулуун ордны ил уурхайгаас жилд 1 орчим сая тонн олборлолт хийж, өөрийн Шохой болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр хангадаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан клинкер үйлдвэрлэн цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол, Цементийн үйлдвэр нь 32.5, 42.5, 52.5 маркийн эцсийн бүтээгдэхүүн болох цементийг зах зээлд нийлүүлдэг.
Портланд цемент 52.5
PC 52.5 ангийн цемент нь өндөр ачаалал авах зам, гүүр, олон холбоос бүхий байгууламж мөн цаг агаарын хүйтэн сэрүүн бүсэд баригдах барилга байгууламжид өргөн ашиглагдана . Өндөр бат бэх, найдвартай чанараараа онцлог бөгөөд "40 жил шалгарсан чанар" уламжлалыг агуулна.
Портланд цемент 42.5
Дунджаас дээш ачаалалтай барилга байгууламжид тохирсон энгийн портланд цемент. Тогтвортой чанар, өндөр бат бэхийг хангана.
Портланд цемент 32.5
Ерөнхий зориулалтын өргөн хэрэглээний цемент. Өдөр тутмын барилгын ажилд тохиромжтой, хэмнэлттэй шийдэл.