Дарга /хэлтсийн дарга/

--Цемент Шохой ХХК, 2641984--


Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтаас гаднаыг тус тус үндэслэн “Цемент шохой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо-3

Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

А. Ерөнхий шаардлага:

1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх

2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх,

3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх,

4. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх,

5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх,

6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх,

7. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх,

 Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан нийтлэг шаардлагыг хангасан байх;

Б. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

  1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:

1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас  доошгүй жил ажилласан байх;

1.2. Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх байх

1.3. Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

      2. Уул уурхай, барилгын инженерийн чиглэлээр:

2.1. Уул уурхай, барилгын инженерийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас  доошгүй жил ажилласан байх;

2.2. Мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх

2.3. Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

    3. Хууль, эрх зүйн чиглэлээр:

3.1. Хууль, эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас  доошгүй жил ажилласан байх;

3.2. Хуульчийн гэрчилгээтэй байх:

3.3. Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Хоёр. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1.     Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт:

2.     Төрийн албан хаагчийн анкет, 1 хувь 4x3 хэмжээтэй цээж зураг:

3.     Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа:  /E-Mongolia/;

4.     Ажил байдлын тодорхойлолт, (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг нотлох баримтыг хамт ирүүлэх);

5.     Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;

6.     Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

7.     Иргэний үнэмлэхний хуулбар:

8.     Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар

9.     Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.

Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруултад оролцох иргэний баримт бичгийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ийн өдрийн 12 цаг хүртэл хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар:

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо “Эрдэнэс монгол” ХХК-ийн байр, Утас: 88885286

Анхаарах зүйлс:

1.     Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Цемент шохой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.

2.     Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ:

3.     Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй:

4.     Тавигдах шаардлагуудыг хангасан нэр дэвшигч оролцох боломжтой:

5.     Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана:

6.     Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина:

Нэмэлт мэдээллийг 88885286 дугаарын утаснаас авна уу.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО